HOWTO Install Windows XP on MAC with Boot Camp

Саяханы нэг өдөр Mac үйлдлийн систем суусан Intel based зөөврийн компьютерт Windows XP суулгасан юм. Суулгасан дарааллыг энд тавьж байна. Ажилыг товчхон хэлвэл : (1) Одоо байгаа үйлдлийн системийг Mас OS X Leopard болгон сайжруулах, (2) Windows суухад зориулж хатуу дискийг хуваах, (3) Windows үйлдлийн системээ суулгах, (4) Windows -д зориулсан driver-үүдийг суулгах, (5) Boot (Суусан байгаа үйлдлийн системүүдийн сонголт) сонголт болон бусад ажлууд.

--------------------------
Ажлын систем :
- MacBOOK
- Intel Core 2 Duo processor
- OS : Tiger OS X 10.4.1
--------------------------

1. Mac Tiger OS -ийг Mас OS X Leopard болгон сайжруулах
(Mac Tiger OS дээр Windows суулгаж болохгүй гэнэ ээ.)
- Системийг эхлүүлэх
- "Mас OS X Leopard upgrade DVD" -г CD/DVD drvier-т хийж, идэвхжүүл
- Mас OS X Leopard -ийг суулгах үйл ажиллагаа, ...
- Leopard DVD -г гарган, системийг дахин ажиллуулах

2. Windows суулгахад зориулж хатуу дискийг хуваах
- "Applications"->"Utilities" гэсэн замаар "Boot camp Assistant" -ийг идэвхжүүлэх
- "Manage/create partition table" . . . , хатуу дискийг хуваах
Жишээ нь : 110G (нийт хэмжээ нь) = 50G (Mас -т үлдээгээд) + 60G (WINXP-д зориулан таслан авлаа.)
- Хатуу дискийг хуваасны дараа "Start Windows Instalation" гэсэн товчлуур бүхий дэлгэц солигдох болно.
- "Windows XP install CD" -г drivert хийгээд "Start installation" товчоор цааш ажлыг үргэлжлүүлнэ.

3. Windows XP үйлдлийн системийн суулгалт
- "Start install" товч дарсны дараа систем дахин ачаалах болно. Windows системээр эхлэх ба эндээс эхлээд бидний сайн мэддэг орчин болно доо.
- "Detection hardware, ... select partition/disk" . . . гээд эхэлдэг дээ.
- Хатуу диск сонгох хэсэгт "Select "C: Partition3 [FAT32]." -ийг сонго
- Дараагийн хуудасанд ороод "Format partition using the NTFS file system" гэдэг сонголтоор цааш үргэлжлүүл.

Анхаар: "Convert to NTFS ..." or "Leave current file system ..." гэдэг сонголтийг хийж үл болно.

- Сонгосон дискийг формат хийж Виндовс-ийн файлуудыг хуулах . . .
- Auto restart.
- Хатуу дискнээс Виндовс систем автоматаар эхлэх болно.
- Auto restart . . . auto configuration . . .
- Windows суулгах ажил дууслаа. "Windows install CD" -ийг CD drvier-аас гаргаж ав.

4. Windows XP төхөөрөмжийн driver -үүдийг суулгах
- "Mac OS Leopard upgrade DVD" -г дахин CD drvier-т хийнэ
- "Boot Camp Installation & Setup Guide.pdf" гэдэг файлыг унш.
- "D:\SETUP.EXE" -г идэвхжүүлж төхөөрөмжийн driver-уудыг бүгдийг нь зэрэг суулгах эсвэл "D:\Drivers" гэдэг сангаас төхөөрөмжийн driver-уудийг нэг нэгээр нь суулгаж бас болно.

---------------------

Анхаар :
1. MAC OS / Windows XP OS -ийг сонгохдоо төхөөрөмж АСААХ товч дарсны дараа "alt(option)" товчин дээр хэсэг дарж ДИСК-ний зураг бүхий дэлгэцийг хүлээнэ, . . . ямар дискнээс системийг ажиллуулахыг сонгоно.

2. Windows дээр CD/DVD-г driver-аас хэрхэн гаргаж авах :
"Explorer"-ийг нээж "DVD-RW Drvie(D:)" driver дээрээс хулганы зүүн товчоор туслах цэсэн дэх "Eject" -ийг сонго. Эсвэл "My Computer" -> D driver -ийг сонгоод "File" цэсний "Eject" -ийг сонго.

3. Default системийг сонгох :
- Mac OS X:
"System Preferences" -> "Startup Disk" гэсэн замаар нээгдсэн дэлгэцнээс систем автоматаар ямар үйлдлийн системийг эхэлж ачаалахыг нь сонго.
- Windows XP:
"Control panel" -> "Boot Camp" -> "Startup disk"
гэсэн замаар нээгдсэн дэлгэцнээс систем автоматаар ямар үйлдлийн системийг эхэлж ачаалахыг нь сонго.


2 comments:

xvv said...

bayarlalaa :D

xvv said...

dusal.blogmn.net blog deer huulchihlaa shuu.