Dual-Boot Linux and Windows 2000/Windows XP

1. Виндовс 2000/XР суулгана.
Виндовс суулгах явцад хатуу дискийг бэлдэхдээ (жишээ нь эхний sector-уудэд нь виндовс үйлдлийн системийг суулгахаар бодоод хуваа) Виндовс суулгах хэсэгээ тасалж аваад Линүкс суулгах хэсэгээ хуваалт (partition) хийхгүй үлдээнэ. Өөрөөр хэлбэл 100G хатуу диск байлаа гэхэд : Эхний 30G дээр нь Виндовс суулгана гээд хуваалт хийгээд үлдсэн 70G дээр нь Линүкс суулгана гэж бодоод тэр хэсэгээ сул орхино. Тэгээд Виндовс суулгах ажиллагааг цааш нь үргэлжлүүлнэ.

Виндовс суусан компьютер бол, Partition manage хийдэг програмаар (Norton PartitionMagic, гэх мэт) хард дискээ хуваагаад, Өөрөөр хэлвэл Линүкс суух хэсэгээ тасдаад л авна гэсэн уг.

2. Линүкс -ээ суулгана.
Линүкс суулгах явцад автоматаар урьд нь суусан Виндовс-ийг таниад давхар бүүт (dual booting) хийхээр зохион байгуулах ба давхар бүүт -ийг GRUB эсвэл LILO энэ 2-ийн аль нэгийг нь сонгоод (GRUB bootloader нь илүү гэж бодож байна) цааш үргэлжлүүлнэ. Бүүт сонголт хийсний дараа компьютер асаад ямар систем нь эхлээд ачаалахыг заана, заахгүй бол автоматаар Линүкс эхлэх болно. Гэхдээ компьютер асаад POST -ийн дараа Виндовс, Линүкс алийг нь сонгож болох цэс гарах ба эндээс алийг нь эхэлүүлэхээ сонгож болно.

3. Линүкс суулгах явцдаа хатуу дискийг автоматаар сонгож болно, мөн хэрэглэгч өөрөө хувааж бас болно. Хэрэглэгч өөрөө хуваалт хийх нь урд суулгасан системүүдийг гэмтээхгүй / дарахгуй байх сайн тал бий байх гэж бодож байна.

4. Линүкс суулгах ажиллагааг үргэлжлүүлнэ.

Иймэрхүү аргаар нэг компьютерт, нэг хатуу дискэнд хэдэн ч систем хамт суулгаж болох ба хамгийн гол нэг анхаарах зүйл бол хатуу дискний MBR (master boot record) -оос л суулгасан системүүдийг сонгох боломжтой тул олон линүкс суулгах явцад MBR -д нэг удаа л бүүт хийхээр сонголт хийх хэрэгтэй.

(GRUB -г хэрхэн зохицуулах талаар дараа бичнэ ээ.)

No comments: