mount - Линукс системд файл систем нэмэх

Линукс системийн file tree -д шинээр төхөөрөмж (floppy, CDROM, USB ... диск төхөөрөмжүүд) нэмэхэд "mount" командыг ашиглана.
mount коммандын ерөнхий бичлэг :

# mount -t type device-name director-name
-t : файл системийн төрөл (ext2, ext3, iso9660, msdos, nfs, nfs4, ...)
device-name : Төхөөрөмжийн нэр
director-name : Төхөөрөмжрүү хандах зам

Дэлгэрэнгүй мэдээлэлийг : http://linux.die.net/man/8/mount

Зарим нэг жишээ :

CDROM
mount /mnt/cdrom

Уян диск
mount /mnt/floppy

USB flash диск төхөөрөмж
mount /dev/sda1 /mnt/usb

(Өргөн хэрэглэгддэг төхөөрөмж болон түүний файл системийн мэдээлэл системийн файл "/etc/fstab"-д хадгалагдсан байдаг тул дээрх байдлаар шаардлагатай параметерүүдыг бичихгүйгээр командыг амжилттай гүйцэтгэж болно)

"/dev/hda5" бүхий диск драйверыг EXT3 файл системээр нэмэх:
mount -t ext3 /dev/hda5 /mnt/d

"/dev/hda5" бүхий диск драйверыг FAT32 файл системээр нэмэх:
mount -t vfat /dev/hda5 /mnt/d

"/dev/hda5" бүхий диск драйверыг NTFS файл системээр нэмэх:
mount -t ntfs /dev/hda5 /mnt/d

Нэмсэн төхөөрөмжийг системээс хасах :
umount /dev/device-name
umount /mnt/device-dir

Хамгийн ихээр хэрэглэж буй USB flash диск төхөөрөмжийг хэрхэн нэмэхийг дэлгэрэнгүй бичвэл :

1. USB flash диск төхөөрөмжийг залга.
2. Системийн LOG бичлэгийн файл "/var/log/message" -ийг шалгах. Эндээс бид систем автоматаар шинэ төхөөрөмжийг
ямар төхөөрөмж гэж танисан болохыг харж болно. Доорх командыг ашиглана.

# tail /var/log/messages

3. Төхөөрөмжийн талаарх "sda:sba1, ..." мэдээллийг бид харах болно.
4. Олж авсан "sda1" төхөөрөмжийн нэрийг ашиглан USB flash диск төхөөрөмжийг систэмд нэмэх.
# mount /dev/sda1 /mnt/usb

5. "df" командаар нэмэгдсэн эсэхийг нь шалга.

DF

No comments: