HOWTO examining file (Файл хэрхэн шалгах талаар)
Ямар нэгэн файлын мэдээллийг үздэг, хардаг, мэдэж болдог олон арга байдаг, тэднээс өөрийн хэрэглэдэг хэдийг бичий гэж бодож байна.
1. “file” командаар файлын зохиогч болон бусад системийн мэдээллийг нь мэдэж болно.
ls: ELF 32-bit LSB executable, Intel 80386, version 1 (SYSV), for GNU/Linux 2.2.5, dynamically linked (uses shared libs), stripped
2. "cat, less, more, grep, ..." командуудаар файлын доторх агуулгыг нь харж, үзэж, судалж болно.
# more file.lst
# less file.lst
# grep "" file.lst
Дээрх командууд бол текст файлын доторхийг дэлгэцэн дээр сайхан хэвлэх болно. “cat”, “less” -ээр уншиж болохгүй кодлогдсон, бие дааж гүйцэтгэгддэг файлын агуулгыг үзэж болох ч уншиж болохгүй баахан код хэвлэх болно. “more” команд нь тухайн файлын агуулгыг дэлгэц, дэлгэцээр таслан үзүүлэх, “grep” бол тухайн файл дотроос сонирхож байгаа текст, тэмдэгт байгаа мөрийг хэвлэх, том хэмжээний файлтай ажиллаж байхад “less” команд нь хамгийн хурдан ажиллана, . . . гээд л өөр өөрийн давуу талуудтай.
3. "man" командаар тухайн командын талаарх мэдээллийг, хэрхэн ашиглах заавар, .... гээд л холбоотой бүх мэдээллийг хэвлэж болно.
LS(1) User Commands LS(1)
NAME
ls - list directory contents
SYNOPSIS
ls [OPTION]... [FILE]...
DESCRIPTION
List information about the FILEs (the current directory by default).
Sort entries alphabetically if none of -cftuSUX nor --sort.
Mandatory arguments to long options are mandatory for short options
too.
-a, --all
do not hide entries starting with .
-A, --almost-all
do not list implied . and ..
. . . . . .
. . . . . .
