HOWTO Redirection

Линүксийн командууд голдуу дэлгэцэн дээр үр дүнгээ хэвлэдэг. Тэгвэл redirection (чиглүүлэх) буюу “>” тэмдэгт ашиглаад бид командын гаралтыг файлруу чиглүүж , файлд хадгалж болдог талаар хэдэн зүйл бичий гэж бодож байна.
Жишээ нь: Нөгөө хэрэглэх дуртай “ls” командаа ашиглан “root” хавтасан дах файл болон хавтаснуудыг жагсааж файл болгон хадгалж үзий даа.

# ls -ls
total 90092
drwxr-xr-x 30 root root 4096 Feb 8 08:46 .
drwxr-xr-x 30 root root 4096 Feb 8 08:46 ..
-rw-r--r-- 1 root root 0 Feb 8 08:46 .autofsck
drwxr-xr-x 2 root root 4096 Oct 27 17:24 bin
drwxr-xr-x 3 root root 4096 Dec 4 12:22 boot
drwxr-xr-x 9 root root 4200 Feb 8 08:46 dev
drwxr-xr-x 90 root root 12288 Feb 8 08:46 etc
.......

# ls -la > file.list
# more file.list
total 90092
drwxr-xr-x 30 root root 4096 Feb 8 08:46 .
drwxr-xr-x 30 root root 4096 Feb 8 08:46 ..
-rw-r--r-- 1 root root 0 Feb 8 08:46 .autofsck
drwxr-xr-x 2 root root 4096 Oct 27 17:24 bin
drwxr-xr-x 3 root root 4096 Dec 4 12:22 boot
drwxr-xr-x 9 root root 4200 Feb 8 08:46 dev
drwxr-xr-x 90 root root 12288 Feb 8 08:46 etc
.......

Дасгал болгоод доорх хэдийг туршаад үздээ
# ping localhost > ping.txt
# date > mydate.txt
# dmesg > system-mssg.txt
# cat /var/log/messages | grep "kernel" > system-kernel.msg

Дүгнэлт:
- “|”, “>” 2 хамтдаа хоршоод байдаг байх нээ.
- “>” бол файл шинээр үүсгэх ба урд байсан бол устгаад шинээр үүсгэдэг бол “>>” гээд ашиглавал өмнөх файл дээр залгаад бичилт хийнэ.
- “>” -ыг “<” ингээд үзвэл бас өөр үйлдэл болно шуу. “<” бол ямар нэг файл болон командын агуулгыг нь өөр нэг командын оролт болгоход хэрэглэнэ. Жишээ нь дээр үүсгэсэн байгаа “file.list” гээд файл байгаа даа. “wc” команд ашиглан файл хэдэн мөртэй, хэдэн үгтэй, хэдэн бит мэдээлэл байгааг тодорхойлбол. Энд “file.list” гээд файлын агуулгыг нь “wc” командын оролт болгон ашиглаж байна.
# wc < file.lst
31 272 1527 file.lst

- "wc" командийг ашиглан адилхан үр дүн үзүүлэхээр 3 янзаар бичилт хийж үзий.
# wc file.lst
# cat file.lst | wc
# wc < file.lst

No comments: